快捷搜索:  as

Залуу эрдэмтэд чуулж байна

Хятадын зүүн хэсгийн Жэжянь мужийн Вэньжөү хотод Дэлхийн залуу эрдэмтдийн дээд хэмжээний чуулга уулзалт өнгөрсөн бямба гаригт эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганыг Жэжянь мужийн захиргаа, Бүх Хятадын шинжлэх ухаан, техникийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм.
Шинжлэх ухаан, технологийн салбарт судалгаа хийж, академик мэдлэгийг түгээх, сурталчлах, хүргэхийн төлөө ажиллаж буй гадаад, дотоодын 600 орчим судлаач, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын 200 гаруй төлөөлөл энэхүү чуулганд оролцож байна.
Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил, цаашдын чиг хандлага, тулгарч буй асуудлаар залуу эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ Нобелийн шагналт эрдэмтэд, судлаачидтай уулзаж буй.  

您可能还会对下面的文章感兴趣: